Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Мөнххаан суманд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг" зохион байгуулагдлаа.

2018-09-17

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар,Өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн комиссын Сүхбаатар аймаг дахь салбарын төлөөлөл хамтран 2018 оны 09 сарын 17-ны өдөр Мөнххаан суманд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг" зохион байгуулсан.  Өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон байгууллагын албан хаагчид, иргэдэд шинэчлэн батлагдсан хууль тогтоомжуудыг сурталчлан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг тарааж, байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой санал асуулга авч ажилласан. Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн анхлах, дунд ангийн сурагчдад сургалт сурталчилгаа, ухуулга яриаг хийж, охидод зөвөлгөө өгч ажилласан ба Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан болон холбогдож болзошгүй иргэдэд хуулийн зөвөлгөө өгөх ажлыг зохион байгуулсан. Ажлын хэсэг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж зааварчилгаа өгч ажилласан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%