Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Бүрэнцогт багаас сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид “Иргэдээ сонсьё” уулзалт өдөрлөгийг баг дээр амжилттай зохион байгууллаа.

2018-10-18

Мөнххаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн “Иргэдээ сонсьё” уулзалт өдөрлөг  Бүрэнцогт багийн төвд 2018 оны 10-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн гол зорилго Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хуулиар олгогдсон эрх, үүргийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, тэдний асуусан асуултанд хариулах, гаргасан өргөдөл гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажилласан. Өдөрлөгийн үйл ажиллагаанд 56 иргэн хамрагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын ажлын алба, багаас сонгогдсон төлөөлөгчид,  Багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга, сумын Эрүүл мэндийн төв, Бүрэн дунд сургууль, Соёлын төв, Цагдаагийн тасаг, Дашчойнхорлин хийд, Нийгмийн даатгалын байцаагч, МЭҮТасаг, Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Улсын бүртгэгч, Байгаль орчны Улсын байцаагч, Байгаль хамгаалагч гэсэн эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%