Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Мөнххаан сумын 2014 оны хагас жилийн ажлын тайлан

2014-10-24

Сумын засаг дарга хагас жилийн байдлаар ажил хэргийн чанартай нийт 54 захирамж гаргаснаас нийтлэг хэм хэмжээ тогтоосон 12 захирамжийг хяналтанд авч биелэлтийг тооцон ажиллалаа. Эхний улирлын байдлаар 35 захирамж, 5 тушаалыг Хууль зүйн хэлтэст хянуулахаар хүргүүлэн ажилласан. Дээд байгууллагуудаас нийт 227 албан бичиг ирснээс, хариутай бичиг 65-ийг хяналтанд авч ажиллахад 2 албан бичиг хугацаа хэтэрсэн тул холбогдох мэргэжилтнүүдэд хугацаанд нь хүргэж ажиллах талаар үүрэг чиглэл өгөн хяналт тавин ажилласан. Аймгийн засаг даргын А/50 тоот захирамжийн дагуу сумын засаг даргын А/35 тоот  захирамжаар 9 зүйл, 43 заалт бүхий сумын “Авлигын эсрэг үйл ажиллагаа”-ны төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажилласнаар эхний хагас жилийн байдлаар 9 зүйл 24 заалтыг хэрэгжүүлэн ажиллаж   тайланг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст хүргүүлээд байна. 7 хоног бүрийн 1 дэхь өдрийн 8 цагаас тамгын газрын ажилчдын мэдээллийн цагийг зохион байгуулж хүн тус бүрийн ажил төрлийн мэдээлэл болон шинээр хийх ажлын талаарх мэдээллийг сонсож мэдээллийг солилцож хэвшсэн.

      Мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс сумын 2013 оны төсвийн гүйцэтгэл, аудитын дүгнэлт, 2014 онд батлагдсан төсвийн талаархи мэдээллийг  4-р сард бүх нийтийн мэдээллийн цаг болон 1,2-р багуудын хурлаар танилцуулж, төсвийн сарын мэдээг сар бүр мэдээллийн самбараар ил тод мэдээлж  байна. Хагас жилийн байдлаар сумын ажлын тайлан, холбогдох эрх зүйн акт, эрх зүйн ажлын тайлан, жендэрын эрх тэгш байдлыг хангах тухай тайлан, хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн тайлан, хяналт шинжилгээ үнэлгээний тайлангуудыг аймгийн тамгын газарт хүргүүлж ажилласан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%