Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын ээлжит XI хуралдаан 2022 оны 12 сарын 16-нд хуралдаж 8 асуудлыг хэлэлцэн 2023 оны төсвийг батлав.

2022-12-16

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаан 2022 оны 12-р сарын 16-нд хуралдаж 8 асуудал хэлэлцэн 5 тогтоол шийдвэр гарсан. Хурлын ирц 81%-тай хуралдсан. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцсэн:

  1. Сумын ИТХ-ын 2022 оны үйл ажиллагааны болон хороодын тайланг танилцуулсан.
  2. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийг хэлэлцэн 94,1%-ийн саналаар хангалттай үнэлгээ өгсөн.
  3. Төсөвт байгууллагуудын 2022 оны үйл ажиллагааны тайланг сонссон. Үүнд: Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Тамгын газар.
  4. Сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслтэй танилцсан.
  5. 2022 оны газар зохион байгуулалтын тайлан, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.
  6. Хог хаягдлын хураамжийг хэлэлцэн баталж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулахаар хүргүүлээд байна.
  7. ИТХ-ын бүтэц орон тоог шинэчлэн баталж ажлын албыг 3 хүний бүрэлдэхүүтэй ажиллахаар баталсан.
  8. 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн батлаж 2023 онд ОНХС-ийн хөрөнгөөр 21 ажлыг 1,107,642,800 төгрөгөөр хийхээр баталсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%