Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын ээлжит XII хуралдаан хуралдаж 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 2023 оныг "Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих" жил болгон зарлалаа.

2023-03-30

Сумын ИТХ-ын ээлжит XII хуралдаан 2023 оны 03-р сарын 30-ны өдөр хуралдаж 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

Хэлэлцсэн асуудал:

2023 оныг "Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих" жил болгон зарлалаа

Сумын Хамтарсан багийг шинэчлэн баталсан.

Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийг шинэчлэн баталсан. Зөвлөлийн бүрэлдэхүүнд:

  • Б. Батмаа - Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
  • О. Энхээ - Хүний их эмч
  • Ш. Жавзандулам - Санхүү албаны дарга
  • Д. Энхтуяа - Ахмадын хорооны дарга
  • Ө. Ариунаа - Сумын үйлдвэрчний эвлэлийн дарга
  • Ц. Долгордорж - Иргэний төлөөлөл
  • Ч. Дамдинсүрэн - Иргэний төлөөлөл

Хог хаягдлын хураамжийг батлав.

Иргэд байгууллагын өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалыг шинэчлэн баталсан.

Орон нутгийн тусгай хэрэгцээнд 7 газрыг авав. Үүнд: Еөншөөв, Билгихийн худаг, Хар овоот, Түмэнөлзийн зүүн урд тал, Дэлгэрцогт, Улаанчулуутын баруун, Зайсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%