Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-аас бүх нийтэд "Эрүүл мэндийн боловсрол олгох" сургалтыг сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

2023-04-13

Сумын ИТХ-аас зохион байгуулсан Бүх ниймэд "Эрүүл мэндийн боловсрол олгох" сургалтыг Сүхбаатар аймгийн ЭМГ, НЭМТ, сумын ЭМТөв, Сүхбаатар аймаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн, Цагдаагийн хэсэгтэй хамтран 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд:

  • Эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй иргэдийг дараах Эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.

1 B, C вирус, сахар, холестрин, хеликобактер үзэх, цусны бүлэг тодорхойлох.

2 АНЭ-ийн дотор, ЭХО-ны эрчийн үзлэг хийгдлээ.

  • Эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, хөнгөлөлт үйлчилгээ авах эрх, зардлын талаарх мэдээлэл.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл.
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэргийн талаарх мэдээлэл.
  • Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх - Эрт илрүүлэг үзлэг шинжилгээний ач холбогдол.
  • Анхан шатны тусламж \хахах\ үед үзүүлэх анхны тусламж \хиймэл амьсгал\ хэрхэн хийх талаарх сургалт.

Мөн бүртгэлийн дугаараар иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сугалаа явуулж 11 хүнд Анхны тусламжийн багц өглөө.

Сургалтанд 125 иргэн хамрагдсан байна.

Сургалтанд идэвхтэй хамрагдсан иргэддээ баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%