-2025.03.28 нд Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хуралдаж 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталж, байгууллагуудаас авсан санал болон зөвлөлийн гишүүдээс гарсан санал санаачлагыг төлөвлөгөөндөө тусган 7 ажлын хүрээнд 29 ажил арга хэмжээг зохион байгуулж ажиллахаар боллоо.
-Мөн Сумын цагдаагийн хэсгийн 2024 оны үйл ажиллагааны тайланг сонсож цаашдаа анхаарах болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж ярилцлаа.
-Сумын Гэмт хэргээс урдьчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргаар ИТХ-ын дарга, Орлогч даргаар Сумын засаг дарга, Нарийн бичгийн даргаар ИТХ-ын нарийн бичгийн дарга гишүүдэд байгууллагын дарга нар болон багийн засаг дарга нар аж ахуй нэгж төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар ИТХ-с шийдвэрлэсэн.