-2025.05.20 нд Баянтэрэм багийн ИНХурал хуралдлаа.
-Хуралд Сумын ИТХ-ын дарга М.Сайнхүү, тус багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, сумын Засаг даргын орлогч С.Баасанбат нар оролцож сум орон нутагт хийгдэж байгаа болон хойшид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.
-Мөн ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч иргэдийн санал бодлыг сонсож асуусан асуултанд хариулт өгч ажиллаа.
-Хуралд тус баг дээр үйл ажиллагаа явуулж байгаа Хунт өгөөж ХХК- ны уурхайн дарга, менежер нар оролцож уул уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч иргэдийн санал бодлыг сонслоо.
-Мөн 2026 оны ОНХСангийн санлыг иргэдээс авлаа.