Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ
2025-06-18
Нийгмийн бодлого, хууль эрх зүй, хүнс, худалдаа үйлчилгээ хариуцсан ажлын хороо 2025 оны 6 сарын 18-нд хуралдаж жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэзээ, яаж хийх талаар хэлэлцэв.
Иргэдийн эрх ашгийг хамгаалах худалдаа үйлчилгээ явуулж байгаа ААН, дэлгүүрүүдийн үнийн асуудалд хяналт тавих тухай албан бичгийг сумын Засаг даргад хүргүүлэх мөн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд урамшууллыг журамд тусгах саналуудыг байгууллагуудаас авахаар шийдвэр гаргасан.