Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын дарга болон ХАА, Байгаль орчин, Уул уурхайн хорооны бүрэлдэхүүн Баянтэрэм багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хунт-Өгөөж" уул уурхайн ХХК үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийлээ.

2025-06-20

ИТХ-ын дарга болон Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Уул уурхайн хорооны бүрэлдэхүүн 2025 оны 06-р сарын 20-нд Баянтэрэм багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хунт-Өгөөж" уул уурхайн ХХК үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж уурхайн удирдлагуудтай уулзаж ажиллаа.

Тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 

Уурхайн гүнээс гарч байгаа усыг хөв цөөрөм байгуулах газараа хашаажуулан 20,000 мод шинээр тарьсан байна. 

Уурхайн гүнээс гарч байгаа усны асуудлыг хөв цөөрөм байгуулан шийдвэрлэхээр сумын ИТХ-ын шийдвэр гарсан. Хяналт шалгалтын ажлын хүрээнд уурхайгаас хөв цөөрөм дундах холболтын ус гадагшлуулах ажлыг далд хоолойгоор явуулахаар хурлаас шийдвэр гарсан байсан боловч ил шуудуу татаж ил сувгаар урсгаж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр ИТХ-ын даргын 2025 оны 01/41 тоот албан бичгийг хүргүүлсэн. 

Уурхайн зүгээс хашиж хамгаалах Хөндлөнгийн булгийн эхийг газар дээр очиж үзэж харсан. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 8018
6409 / 80%
1005 / 13%
286 / 4%
318 / 4%