Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл II улирлын хурлаа хийв.
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн II улирлын хурал 2025 оны 06-р сарын 30-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцсэн. Үүнд:
“Хүүхдүүдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх” болон “гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр багуудын төв дээр ажиллах удирдамж боловсруулж ажиллах талаар хэлэлцэв.
Багийн нутаг дэвсгэрт амьдарч буй 3–17 насны хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, сургуулийн багш, нийгмийн ажилтан, цагдаа, ИТХ-ын ажлын алба, ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, багийн иргэд оролцоно.
Арга хэмжээг 2025 оны 08-р сарын 11-ны өдрөөс эхлэн 08-р сарын 15 өдрүүдэд зохион байгуулахаар шийдэв.



