Сумын ГХУССЗөвлөлийн дарга буюу ИТХ-ын дарга 5-н багийн малын эмч нартай гуравласан гэрээ байгуулав.
Сумын ГХУССЗөвлөлийн дарга буюу ИТХ-ын дарга 5-н багийн малын эмч, сумын цагдаагийн тасагтай гуравласан гэрээ байгуулан ажлын уялдаа холбоотой ажиллаж мал эмнэлгийн гэрчилгээг хариуцлагатай хийх талаар үүрэг чиглэл өгч ажиллав.
Гэрээний зорилго мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш худалдаалах, төхөөрөх, отор нүүдэл хийх болон бусад зорилгоор шилжилт хөдөлгөөн хийх үед мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн баталгаажуулалтын гэрчилгээг бичиж олгох, хэрэглэх, хяналт тавих, нэгдсэн мэдээллийн санг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.









